Зөвлөл

Монгол Улсын Консерватори нь бүтцийн 4 дээд сургууль, төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжтэй, бакалавр, магистр, докторын түвшний 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй урлагийн боловсролын эх ундарга сургууль юм.

Консерваторийн удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.2.1 Консерваторийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөр хэлэлцэн батлах, өөрчлөх,

4.1.2.2 Захирлын саналыг үндэслэн Консерваторийн дүрэм, түүний нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах,

4.1.2.3 Консерваторийн жилийн төсвийг хэлэлцэж санал гаргах, гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох,

4.1.2.4 Сургалтын болон оюутны байрны төлбөрийн хэмжээг хэлэлцэн батлах,

4.1.2.5 Консерваторийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэх, дүгнэх,

4.1.2.6 Захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавих,

4.1.2.7 Элсэгчдийн тоог тогтоох,

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

Нэр Албан тушаал
1. Г.Эрдэнэбат  Удирдах зөвлөлийн дарга, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга, МУГЖ
2. Г.Ганбаяр  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд
3. Н.Жанцанноров Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн тэргүүн, ХБ, АЖ, ТШ
4. Т.Ням-Очир БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга
5. Г.Энхжаргал БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга
6. Н.Мөнхзул Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл,  Инновацийн хэлтсийн дарга
7. Ц.Төвшинтөгс  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирал, МУГЖ
8. Г.Цоггэрэл  Үндэсний Урлагийн Их Театрын захирал, МУУГЗ
9. С.Баттулга Улсын Филармоний дарга
10. Н.Оюун  Монгол Улсын Консерваторийн Бүжиг, Циркийн Мэргэжлийн сургуулийн захирал, МУУГЗ
11. Б.Зоригт  Монгол Улсын Консерваторийн СХМС-ийн Цохивор хөгжмийн чуулгын удирдагч багш, МУГБ
12. Д.Амармэнд Монгол Улсын Консерваторийн СХМС-ийн Утсан хөгжмийн багш
13. Н.Ганчимэг Монгол Улсын Консерваторийн Зөвлөх багш
14. Б.Уртнасан Монгол Улсын Консерваторийн ХУДС-ийн IV курсийн оюутан
15. Д.Түвшинсайхан Морин хуурын чуулгын удирдаач

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний үндсэн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах, сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангахад Консерваторийн захиралд зөвлөх чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага юм. Тус зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын академич, эрдэмтэн доктор, профессоруудаас бүрдсэн 13 гишүүдийн бүрэлдхүүнтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

Нэр Албан тушаал
1. Ц.Пүрэвхүү  Монгол Улсын Консерваторийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга, профессор, МУУГЗ
2. М.Ундраа Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,  /Ph.D/, дэд профессор
3. Г.Чулуунбаатар Академич, /Sc.D/, профессор
4. Ж.Баатарцогт /Ph.D/,  профессор
5. Л.Эрдэнэчимэг /Sc.D/, профессор
6. Ж.Энэбиш /Ph.D/,  профессор
7. М.Цэрэндорж МУАБ, хүндэт профессор
8. Ц.Ариунболд /Ph.D/,   дэд профессор
9. Ж.Баярсайхан /Ph.D/,  дэд профессор
10. Б.Сүхээ /Ph.D/,  дэд профессор
11. Э.Зулцэцэг /Ph.D/
12. Ч.Чинзориг /Ph.D/
13. Ч.Энхбат хүндэт профессор

 

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Монгол Улсын Консерваторийн Уран сайхны зөвлөл нь Уран сайхны бодлого, чиглэлийг боловсруулах, шаталсан сургалтын урын сан, түүний баяжилт, уран бүтээлийн чиг хандлага, шинэ бүтээл туурвил зэргийг бодлогоор удирдан чиглүүлэх чиг үүрэг бүхий удирдлагын байгууллага юм. Уран сайхны зөвлөл нь Үндэсний язгуур болон Дэлхийн сонгодог урлаг, орчин үеийн урлагийн инновацид тулгуурласан урын сангийн нэгдсэн бодлого боловсруулан баталгаажуулж, хэрэгжилтэнд хяналт тавих, мэргэжлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын нэр хүнд бүхий уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, багш, оюутан суралцагсдын бүтээлч санаачлагыг дэмжих, урамшуулах, сурталчлах, гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулан ажиллаж байна.                                                              

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Уран сайхны зөвлөлийн дарга нь Консерваторийн захирал байна.Уран сайхны зөвлөл нь албан тушаалын хүрээнд мэргэжлийн сургуулийн захирлууд, зөвлөх чиг үүрэг бүхий бусад мэргэжлийн 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  1. Уран сайхны зөвлөлийн дарга- Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү
  2. Уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга- Уран бүтээл, Маркетингийн албаны дарга, МУСТА Б.Нямсүрэн
  3. Уран сайхны зөвлөх- Монгол Улсын Консерваторийн Сонгодог найрал хөгжмийн удирдаач, МУУГЗ, профессор Ч.Чинбат
  4. Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, Ph.D, дэд профессор М.Ундраа
  5. Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Г.Ганчимэг
  6. Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн захирал, МУУГЗ, профессор Н.Оюун
  7. Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Р.Ганбат
  8. Хөгжмийн ухаан, Дуулаачийн сургуулийн захирал Х.Алтангэрэл
  9. Цохивор хөгжмийн чуулгын удирдагч багш, МУГБ Б.Зоригт

Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн сургалтад Монголын болон сонгодог хөгжмийн зохиолчдын симфони найрал хөгжимд зориулсан бүтээл 100 гаруй, концерт, сонат, вариаци гэх зэрэг том хэлбэрийн бүтээл 350 гаруй, ари, романс зэрэг жижиг хэлбэрийн 1200 гаруй бүтээлүүд байнгын эргэлтэд ашиглагдаж нийтийн хүртээл болж байдаг юм.

 

МУАЖ,   С.Гончигсумлаа               МУАЖ, профессор Т.Цолмон

Монгол Улсын Консерватори хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургуулийн Уран сайхны удирдагчаар Төрийн шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа (1958-1960, 1966-1968), УГЗ Г.Цэрэндорж, АЖ Т.Цолмон (1983-1991) нарын олон алдар цуутнууд ажиллаж байлаа.