ОХУ-н Пермь хотноо /2024.04.16-28/зохион байшуулагдаж буй Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн МУГЖ, УБ театрын бүжиг дэглээч ,МУК-ийн багш Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ийн гоцлол бүжигчин А.Эрдэнэболд /партнёр/, Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат нар, МУК-ийн 9в ангийн сурагч Ү.Анар, 11д ангийн сурагч Т.Нинжин, Л. Энхжин нар орлцож авъяас чадвараа сорьлоо. “Арабеск” ОУ-н “А” зэрэглэлийн уралдаанд МУК-с МУСТА Ц. Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Үенгийн Анар Сонгодог бүжгийн жуньор ангилалд Алтан медаль, Орчин үеийн бүжигчний төрөлд /насны ангилал байхгүй/ Алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч шүүгчдийн нэрэмжит “Диплом”, МУСТА С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Лхагвапүрэв овогтой Энхжин Сонгодог бүжгийн жуньор ангилалд Хүрэл медалиар шагнагдлаа. МУК-н төгсөгч ДБЭТ-н бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарлаа.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн хамгийн том шалгуурын нэг болох Балетын урлагаар сурагчид Монгол улсыхаа нэрийг дэлхийд гаргалаа.
ОХУ-н Пермь хотноо /2024.04.16-28/зохион байшуулагдаж буй Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаа