МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ФРИДЕРИК ШОПЕНЫ НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН III УРАЛДААН
УДИРДАМЖ
Монгол Улсын Консерватори, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа ЭСЯ хамтран Польшийн нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааныг 2021 оны 10 сарын 21-ээс 2021 оны 11 сарын 24-ны хооронд зохион байгуулна.
Уралдаан нь Ф.Шопены бүтээлээр дамжуулан залуу хөгжимчдийн авьяас чадварыг нээх зорилготой. Уралдааны шүүгчдээр Монгол Польш болон олон улсын нэрт төгөлдөр хуурчид ажиллана.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Консерватори
Хамтран зохион байгуулагч: Польш улсаас Монгол улсад суугаа ЭСЯ
Уралдаан нь “А” болон “В” гэсэн насны 2 ангилалтай явагдах ба ангилал бүр 2 шаттай.
“А” ангилалд 18-32 насны төгөлдөр хуурчид оролцоно.
“В” ангилалд 17 хүртэл насны өсвөрийн төгөлдөр хуурчид оролцоно.
Уралдааны I шат 2021 оны 10 сарын 20-ноос 2021 оны 10 сарын 25-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр явагдана.
Уралдааны II шат 2021 оны 11 сарын 20-ноос -23-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Консерваторийн Концертын их танхимд болно.
Тухайн үед цар тахлын онцгой хөл хорио тогтоовол уралдааны II шат мөн онлайн хэлбэрээр явагдана.
Уралдааны шагнал гардуулах ёслол, шагналтнуудын Гала-Тоглолт 2021 оны 11 сарын 24-нд 18.00 цагаас УДБЭТ-т болно.
Уралдаанд оролцогчдын урын сан
17 нас хүртэлх оролцогдын “В” ангилал
I шат
II шат
Үүнд:
З.Хангал. Төгөлдөр хуурт зориулсан хувилбар аяз
С.Гончиг-Сумлаа Прелюдия № 1
Х.Мөнх-Ертөнц. Фуга
“А” ангилал 18-32 насны оролцогчид
I шат
II шат
Үүнд:
С.Сансаргэрэлтэх. Хөгжилтэй чөтгөр
Ш.Өлзийбаяр Рапсоди
Х.Мөнх-Ертөнц. Вариаци
Уралдааны бүртгэл
Уралдаанд оролцогч нь www.conservatory.edu.mn вебсайтад байрлах МЭДҮҮЛГИЙН ХУУДАС-ийг 2021 оны 10 сарын 01-ээс 2021 оны 10 сарын 20-ны өдрүүдийн хооронд бөглөнө.
Бүртгэлийн хугацаа 2021 оны 10 сарын 21-ны өдөр хаагдахыг анхаарна уу?
Мэдүүлгийн хуудсыг бөглөхдөө доорх материалуудыг урьдчилан бэлтгэнэ. Үүнд:
Уралдаанд ирүүлэх бичлэгт тавигдах шаардлага
Уралдааны шагнал
Гран-При шагнал-1хүн/
“А” ангилал
I байр: Диплом, 3000 ам.доллар
II байр: Диплом, 2000 ам.доллар
III байр: Диплом, 1000 ам.доллар
Тусгай байр нэг орологч: Диплом, 500 ам.доллар
“В” ангилал
I байр: Диплом, 1000 ам.доллар
II байр: Диплом, 750 ам.доллар
III байр: Диплом, 500 ам.доллар
Тусгай байр нэг оролцогч: Диплом. 200 ам.доллар
Энэхүү уралдааны шагналын санг Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам санхүүжүүлнэ.
Уралдааны “А”Б” ангилалаас шилдэг 1 төгөлдөр хуурчийг шалгаруулж Гран при шагнал олгоно.
Гран при шагналтныг Бүгд Найрамдах Польш Улсад айлчлах, Ф.Шопены төрсөн гэрт уран бүтээлийн тоглолт хийх, Ф.Шопентэй холбоотой дурсгалт газруудаар аялуулах,мэргэжлийн сургалтуудад оролцох эрхийн бичгээр шагнана.(холбогдох зардлыг Ф.Шопены нэрэмжит Үндэсний Институт хариуцна)
Уралдааны шүүгчид аль нэг байрыг олгохгүй, эсвэл аль нэг байрыг оролцогчдод хуваан олгох эрхтэй. Шүүгчдийн үнэлгээ, гаргасан шийдвэр эцсийнх байх ба дахин хэлэлцэгдэхгүй.
Дэмжигч байгууллагууд:
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Урбанек ХХК
Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа өргөмжит Консул
Утас: +(976) 89116-002, +(976) 99078787
И-Мэйл: sharav.piano@gmail.com, ganaa.xbk@gmail.com