МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ФРИДЕРИК ШОПЕНЫ НЭРЭМЖИТ
ОЛОН УЛСЫН ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН IV УРАЛДААН
УДИРДАМЖ
Монгол Улсын Консерватор, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг 2024 оны 12 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү уралдаан нь Фридерик Шопены уран бүтээлээр дамжуулан төгөлдөр хуурчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэн таниулах зорилготой юм.
Уралдааны шүүгчид: Монгол, Польш улс, мөн олон улсын нэрт төгөлдөр хуурчид шүүгчээр ажиллана
Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Консерватор
Хамтран зохион байгуулагч: Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Тус уралдаан нь гурван насны ангилалтай.
“А” ангилал (18-35 нас) “В” ангилал (14-17 нас) “С” ангилал (13 нас хүртэл)
– Уралдааны эхний шат 2024 оны 12-р сарын 10-наас 12-ны хооронд явагдана.
– Уралдааны хоёрдугаар шат 2024 оны арванхоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд явагдана
Уралдааны нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт Монгол Улсын Консерваторын концертын их танхимд болно.
Уралдааны шагнал гардуулах ёслол, Гала концерт 12-р сарын 16-ны 18:00 цагт Монгол улсын Филармонид зохион байгуулагдана.
УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН УРЫН САН:
“С” ангилал
Энэ ангилал нь нэг шаттай.
“B” ангилал
Нэгдүгээр шатны шалгаруулалт
Хоёрдугаар шатны шалгаруулалт
“A” ангилал
Нэгдүгээр шатны шалгаруулалт
Хоёрдугаар шатны шалгаруулалт
УРАЛДААНЫ БҮРТГЭЛ:
Уралдаанд оролцогчид www.conservatory.edu.mn хаягаар МЭДҮҮЛГИЙН ХУУДАС-ыг бөглөнө үү.
Бүртгэл 2024 оны 10-р сарын 28-нд эхэлж, 11-р сарын 25-нд дуусна.
Мэдүүлгийн хуудсыг бөглөхдөө доорх материалуудыг урьдчилан бэлтгэнэ. Үүнд:
УРАЛДААНЫ ШАГНАЛ :
“А” ангилал
1-р байр: Диплом, 3000 ам.доллар
2-р байр: Диплом, 2000 ам.доллар
3-р байр: Диплом, 1000 ам.доллар
Тусгай шагнал /нэг оролцогч/ : Диплом, 500 ам.доллар
“B” ангилал
1-р байр: Диплом, 1000 ам.доллар
2-р байр: Диплом, 750 ам.доллар
3-р байр: Диплом, 500 ам.доллар
Тусгай шагнал /нэг оролцогч/: Диплом, 200 ам.доллар
“С” ангилал
1-р байр: Диплом, 300 ам.доллар
2-р байр: Диплом, 200 ам.доллар
3-р байр: Диплом, 150 ам.доллар
Тусгай шагнал /нэг оролцогч/: Диплом, 100 ам.доллар
Жич: Шүүгчид нь шагналыг хуваах эсвэл шагналыг олгохгүй байх бүрэн эрхтэй. Шүүгчдийн сүүлийн шийдвэр дахин хэлэлцэгдэхгүй болно.
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Монгол улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яам
Боловсролын Яам
Монгол Улсын Филармони
Урбанек ХХК
Утас: +(976) 8699-1007, +(976) 9904-1365
И-Мэйл: chopincompetition2024@gmail.com