Ардын бүжгийн тэнхим

Ардын бүжгийн тэнхимийн түүхээс: 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” байгуулагдсан. Тухайн үед анхны мэргэжилтэн багш нараар ЗХУ-аас бүжгийн багш Нонна Влидимировна Кузнецова урин авчирч ажилласан бөгөөд, дараа нь В.Я.Романовский бүжгийн сургалтын суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэжээ.

          Сонгодог бүжгийн жүжигчдийг бэлтгэх үйл хэрэг 1944 оны 9 сарын 1-нд 12 сурагчтайгаар эхэлсэн талаар анхны сонгодог бүжгийн багш Ц.Лувсанцэрэн дурссан байдаг.

        Харин 1957 оноос тус сургуулийн бүжгийн сургалтанд эрс шинэчлэлт орж, ЗХУ-ын бүжгийн сургалтын дэг школа, хөтөлбөрөөр анхны сонгодог бүжгийн ангид 10-12 насны сурагчдийг элсүүлэн 7 жилийн сургалтын хөтөлбөрөөр сургаж эхэлсэн нь бүжгийн жүжигчдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах чухал алхам болсон.

           1965 онд Соёлын яаманд бүжгийн урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Долгорсүрэн яамны удирдлагуудад ХБДС-ийн бүжгийн ангийн сургалтанд Монгол ардын бүжгийн сургалт явуулах, багшаар нь Д.Нанжидийг томилон ажиллуулах санал тавьснаар, 1967 оноос түүний санаачилсан ажил хэрэгжиж монгол бүжгийн бие даасан сургалт эхэлсэн.

         1967 онд Г.Долгорсүрэн тус сургуульд багшаар томилогдон, монгол бүжгийн сургалтын хөтөлбөрийг зохиох ажлыг эхлүүлэн, түүний дараахан томилогдон ирсэн И.Дамдин багш, концертмейстр З.хангал хамтран өнөөгийн сургалтын хөтөлбөрийн суурийг тавьсан билээ. Ийнхүү өнөөгийн Сонгодог бүжгийн болон, Монгол бүжгийн суурь тавигдсан билээ. 

  • Баярын мэдээ: ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Олон улсын циркийн жүжигчдийн “Артист” тэмцээнд Монгол улсын Консерваторын Циркийн тэнхимийн 24 дахь төгсөлтийн Н.Энхболд багштай жүжигчид Монгол улсаа төлөөлөн оролцож анхны ХҮРЭЛ ЦОМ-г хүртлээ.
    2024-09-16
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ: Улсын их баяр наадмийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Консерваторийн сонгодог бүжгийн тэнхимийн багш Ц.Мөнхдэлгэрийг “АЛТАН ГАДАС”одонгоор шагналаа.
    2024-07-20
    Дэлгэрэнгүй...
  • МУУГЗ,дэд профессор Н.Оюун багшийн нэрэмжит “Миний тайз IV” уралдааны шүүгчээр уригдан ажилласан Монгол улсын Консерваторийн Сонгодог бүжгийн ангийн 2003 оны төгсөгч, Солонгос улсын “Элит” балет компанийг үүсгэн байгуулагч, балетын тэргүүн гоцлооч Ц.Цолмонбуд нь өөрийн нэрэмжит шагналыг дараахи сурагчдад гардуулан өглөө.
    2024-06-24
    Дэлгэрэнгүй...
  • Монгол Улсын Консерваторийн БЦМС анх удаа бүжгийн нэгдсэн тайлан тоглолтоо та бүхэндээ толилуулах гэж байна. Ардын бүжгийн 49 дэх төгсөлт, Сонгодог бүжгийн шинэ мянганы 10 дахь төгсөлтийн “Арга билиг” тоглолт 2024.05.26-ны 17:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
    2024-05-08
    Дэлгэрэнгүй...
  • ОХУ-н Пермь хотноо /2024.04.16-28/зохион байшуулагдаж буй Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн МУГЖ, УБ театрын бүжиг дэглээч ,МУК-ийн багш Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ийн гоцлол бүжигчин А.Эрдэнэболд /партнёр/, Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат нар, МУК-ийн 9в ангийн сурагч Ү.Анар, 11д ангийн сурагч Т.Нинжин, Л. Энхжин нар орлцож авъяас чадвараа сорьлоо. “Арабеск” ОУ-н “А” зэрэглэлийн уралдаанд МУК-с МУСТА Ц. Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Үенгийн Анар Сонгодог бүжгийн жуньор ангилалд Алтан медаль, Орчин үеийн бүжигчний төрөлд /насны ангилал байхгүй/ Алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч шүүгчдийн нэрэмжит “Диплом”, МУСТА С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Лхагвапүрэв овогтой Энхжин Сонгодог бүжгийн жуньор ангилалд Хүрэл медалиар шагнагдлаа. МУК-н төгсөгч ДБЭТ-н бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарлаа.
    2024-04-28
    Дэлгэрэнгүй...
  • Бусад мэдээ

    Оны шилдэг Уран бүтээлч “МӨНГӨН МОД” шагналтнууд

    • Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар
    • МУГЖ Шагдарын Одонтуяа
    • МУУГЗ Даваасүрэнгийн Баярбаатар
    • МУСТА Тогтоохоны Содгэрэл
    • МУГЖ Чойжилсүрэнгийн Ганчимэг
    • МУСТА Алтангэрэлийн Батхүү
    • МУСТА Жамсрангийн Мандухай
    • МУСТА Баясгалангийн Саруул 
    • МУСТА Отгонбаатарын Тулга 
    • МУГЖ Отгонтөгсийн Анужин 
    • МУСТА Мягмарын Бямбаа

    Ардын бүжгийн тэнхимийн  Олон улсын тэмцээнд гаргасан амжилтууд

    МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ - Сэвжидийн Сүхбаатар
    МУ-ын Ардын багш,МУГЖ, профессор - Гарамын Долгорсүрэн
    МУ-ын Ардын жүжигчин,МУГЖ, хүндэт профессор - Дунжаагийн Нанжид
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Далхжавын Лхасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балганы Гүрбазар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Дэжидийн Чалхаажав
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балдангийн Алтанцэцэг
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Наваанлувсангийн Энхтуяа
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Го.Бадарч
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Чангаагийн Даваасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Нямбалбарын Оюун
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн А Назгуль
    Монгол улсын Гавъяат багш Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Балдангийн Жавзан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Норовын Баатар
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шатарын Цэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Батсуурийн Цэрэннадмид
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Алтангэрэл
    Монгол улсын Гавъяат жүжигчин Гунгаагийн Зоригт
    Монгол улсын Гавъяат жүжигчин Санжжавын Соёл-Эрдэнэ
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Баттуул
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шаравын Дэлгэрцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойнзонгийн Долгормаа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Ганзориг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Лхагважавын Батжаргал
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шагдарын Одонтуяа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэндийн Алтанцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойжилсүрэнгийн Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Отгонтөгсийн Анужин
    АРДЫН БҮЖГИЙН ТЭНХИМ
    © 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.