Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль

1937 оны 4 сарын 10нд гаргасан БНМАУын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын 45р тоот тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” байгуулагдан, 1941 онд Зөвлөлтийн мэргэжилтэн багш Н.В.Кузнецова бүжгийн сургалтын суурийг тавьсан бол В.Я.Романовский үндэсний түүх соёл, зан заншлыг судалсны үндсэн дээр үндэсний тайзны бүжгийг хэрхэн дэглэн найруулахыг сургаж, арга ухааныг нь өөрийн дэглэсэн бүжгүүдээр жишээ болгосон1944 оны 9 сарын 1нд 12 сурагчид бүхий анхны сонгодог бүжгийн ангийг байгуулсан бол 1957 оноос 7 жилийн сургалтаар сургаж эхэлсэн ба сургалтын чанарыг сайжруулахад ЗХУын мэргэжилтэн Лев Борисович Соколов асар их үүрэг гүйцэтгэсэн.  Мөн мэргэжилтэн багш Е.НКатышева мөр зэрэгцэн ажиллаж байсан ба анхны сонгодог бүжгийн ангийг 1964 онд төгсгөсөн юм.

        МАХНын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1945 оны 34/30 дугаар тогтоолыг үндэслэн Ардыг Гэгээрүүлэх яамны сайдын 55 тоот тушаалаар … Хөгжимт драматик сургууль хэмээн нэрлэж, 194546 хичээлийн жилд бүжгийн ангид 15 хүүхэд суралцуулж эхэлсэн байна1967 оны 12р сарын 15наас “Монгол бүжиг”ийн сургалтыг эхлүүлснээр өнөөгийн Сонгодог бүжгийн болон Ардын бүжгийн сургалтын суурь тавигдсан юм.

Циркийн тэнхим нь БНМАУын СНЗийн 1939 оны 10р сарын 18 өдрийн хуралдааны 41н тоот тогтоолоор Циркийн сургууль нэртэйгээр байгуулагдаж, 19401951 онд Улсын Циркийн, 19531964 Урлагийн сургуулийн, 19711990 онд Дүрслэх урлагийн Дээд сургуулийн харьяанд ажиллаж байсанСоёл урлагийн сургуулиудын бүтэц зохион байгуулалтын тухайн 1991 оны 11р сарын 24ний өдрийн БНМАУын Боловсролын сайд, Соёл Урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 326/473 тоот тушаалын дагуу ХБКийн харьяа сургууль болж 1991 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

       Монгол Улсын Консерваторийн Бүжиг, Циркийн мэргэжлийн сургуулийн захиралаар МУУГЗ, дэд профессор НОюун ажиллаж байгаа ба  Сонгодог бүжиг, Ардын бүжиг, Цирк гэсэн 3 тэнхимд 38 багш, 182 оюутан, сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

  • Баярын мэдээ: ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Олон улсын циркийн жүжигчдийн “Артист” тэмцээнд Монгол улсын Консерваторын Циркийн тэнхимийн 24 дахь төгсөлтийн Н.Энхболд багштай жүжигчид Монгол улсаа төлөөлөн оролцож анхны ХҮРЭЛ ЦОМ-г хүртлээ.
    2024-09-16
    Дэлгэрэнгүй...
  • Баярын мэдээ: Улсын их баяр наадмийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Консерваторийн сонгодог бүжгийн тэнхимийн багш Ц.Мөнхдэлгэрийг “АЛТАН ГАДАС”одонгоор шагналаа.
    2024-07-20
    Дэлгэрэнгүй...
  • МУУГЗ,дэд профессор Н.Оюун багшийн нэрэмжит “Миний тайз IV” уралдааны шүүгчээр уригдан ажилласан Монгол улсын Консерваторийн Сонгодог бүжгийн ангийн 2003 оны төгсөгч, Солонгос улсын “Элит” балет компанийг үүсгэн байгуулагч, балетын тэргүүн гоцлооч Ц.Цолмонбуд нь өөрийн нэрэмжит шагналыг дараахи сурагчдад гардуулан өглөө.
    2024-06-24
    Дэлгэрэнгүй...
  • Монгол Улсын Консерваторийн БЦМС анх удаа бүжгийн нэгдсэн тайлан тоглолтоо та бүхэндээ толилуулах гэж байна. Ардын бүжгийн 49 дэх төгсөлт, Сонгодог бүжгийн шинэ мянганы 10 дахь төгсөлтийн “Арга билиг” тоглолт 2024.05.26-ны 17:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
    2024-05-08
    Дэлгэрэнгүй...
  • ОХУ-н Пермь хотноо /2024.04.16-28/зохион байшуулагдаж буй Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн МУГЖ, УБ театрын бүжиг дэглээч ,МУК-ийн багш Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ийн гоцлол бүжигчин А.Эрдэнэболд /партнёр/, Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат нар, МУК-ийн 9в ангийн сурагч Ү.Анар, 11д ангийн сурагч Т.Нинжин, Л. Энхжин нар орлцож авъяас чадвараа сорьлоо. “Арабеск” ОУ-н “А” зэрэглэлийн уралдаанд МУК-с МУСТА Ц. Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Үенгийн Анар Сонгодог бүжгийн жуньор ангилалд Алтан медаль, Орчин үеийн бүжигчний төрөлд /насны ангилал байхгүй/ Алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч шүүгчдийн нэрэмжит “Диплом”, МУСТА С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Лхагвапүрэв овогтой Энхжин Сонгодог бүжгийн жуньор ангилалд Хүрэл медалиар шагнагдлаа. МУК-н төгсөгч ДБЭТ-н бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарлаа.
    2024-04-28
    Дэлгэрэнгүй...
  • Бусад мэдээ

    Оны шилдэг Уран бүтээлч “МӨНГӨН МОД” шагналтнууд

    • Төрийн соёрхолт, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар
    • МУГЖ Шагдарын Одонтуяа
    • МУУГЗ Даваасүрэнгийн Баярбаатар
    • МУСТА Тогтоохоны Содгэрэл
    • МУГЖ Чойжилсүрэнгийн Ганчимэг
    • МУСТА Алтангэрэлийн Батхүү
    • МУСТА Жамсрангийн Мандухай
    • МУСТА Баясгалангийн Саруул 
    • МУСТА Отгонбаатарын Тулга 
    • МУГЖ Отгонтөгсийн Анужин 
    • МУСТА Мягмарын Бямбаа

    Циркийн тэнхимийн  Олон улсын тэмцээнд гаргасан амжилтууд

    Циркийн урлаг өндөр түвшинд хөгжсөн дэлхийн 167 орноос Монгол цирк нь эхний 3-т жагсахад циркийн тэнхимийн үе үеийн багш нар онцгой үүрэг гүйцэтгэсээр байна. Ардын жүжигчин Л. Нацаг, Т.Цэнд-Аюуш, Ж.Данзан, Л.Цогзолмаа, Б.Норовсамбуу, Гавьяат жүжигчин Ж. Раднаабазар, Ж.Дамдинсүрэн, Д.Дамдин, Х.Цэнд-Аюуш, Д.Содном, Д.Норовцэрэн нарын 50 гаруй алдар  цолтон төрсөн. дэлхийн тавцанд Монголын циркийн тэнхимээс төгсөн гарсан уран бүтээлчид дэлхийн өнцөг бүрд өөрийн уран бүтээл, авьяас билгээрээ жилд 20000 гаруй тоглолт хийж 15 сая гаруй гадаад дотоодын үзэгчдэд толилуулж байна.

    1. 2010.10 – БНХАУ-ын Ухан хотноо циркчдийн  А зэрэглэлийн олон улсын тэмцээнд “Troupe Zola” хамтлагийн жүжигчид шидэх банзнаас сандал уруу лонжгүй агаарт 3 эргэлтийг хийж  Мөнгөн цом хүртсэн.
    2. 2012 – Монголын өсвөрийн циркчдийн II тэмцээнээс “Шидэх банзнаас үсрэгчид” тэргүүн дээд шагнал Гран-при.
    3. 2012 – Испани улсын Фегрурэсс хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”   Алтан цом.
    4. 2012 – Итали Латино хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан цом.
    5. 2012 – Франц  улсын Гренобль хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан цом.
    6. 2012 – Испани улсын Мандиал хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” Алтан цом.
    7. 2015 – Монголд анх удаа зохиогдсон дэлхийн залуу циркчдийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” тэргүүн дээд шагнал Гран-при.
    8. 2015-ОХУ-ын  Москва хотноо  Идол олон улсын циркчдийн тэмцээнээс  “Шидэх банзнаас үсрэгчид” агаарт дан 6 эргэлтийг гүйцэтгэн рекордын эзэн болж Мөнгөн цом.
    9. 2016 – ОХУ-ын Ижевск хотноо зохиогдсон Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан цом. 
    10. 2016-Франц улсын Массе хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Puje”  хамтлагийн жүжигчид Дээсээр наадагчид  Алтан цом.
    11. 2016-Испани улсын Фегрурэсс хотноо Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”   Алтан цом. 
    12. 2016-ОХУ-ын Сочи хотноо зохиогддог Дэлхийн шилдэг уран бүтээлүүдийн шагнал олгох номинацад “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  / Шилдэг трюкийн шагнал / хүртсэн.
    13. 2016 – БНАСАУ зохиогддог олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  тэргүүн дээд шагнал Гранд- при.
    14. 2016-ОХУ улсын Улан-Үдэ хотноо Олон улсын залуу  циркчдийн фестивалиас “Troupe Enkhbold” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” Гранд-при хүртсэн.
    15. 2017-БНХАУ улсын Жунха хотноо олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus Mongolian khadgaa” компаний жүжигчид   “Шидэлттэй акробатик” тусгай байрын шагнал
    16. 2017-Франц улсын Массив хотод зохиогддог олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” тэргүүн дээд шагнал Гранд- при.
    17. 2017- БНХАУ-ын Ицунь хотноо зохиогдсон олон улсын циркчидийн тэмцээнээс “Troupe Enkhbold” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  Алтан морь шагнал хүртсэн.
    18. 2017. 10 сард БНХАУ-ын Учао хотноо зохиогдсон циркчдийн  А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид”  80 жилийн түүхэн дэх анхны “ Алтан арслан ” хүртсэн.
    19. 2018- Унгар улсын Будапешт хотноо болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс “Troupe Nomuna” хамтлагийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” Алтан цом 
    20. 2018. 11 сард БНХАУ-ын Вухань хотноо  Дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнээс “Troupe Zola” хамтлагийн жүжигчид Шидэх банзны үзүүлбэрээр “Алтан” цом Монголдоо анх удаа Дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнээс “Алтан цом” болон хошой “Мөнгөн цом”-ын эзэд болсон. 
    21. 2018-ОХУ-ын Москва хотноо Идол олон улсын циркчдийн тэмцээнээс   “Шариктай акробат ”   тусгай байр
    22. 2018-БНХАУ-ын Цухо олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus 21” хамтлагийн жүжигчид “Шариктай акробат ”   тусгай байр
    23. 2019- Испани улсын Жерано хотноо болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus 21” хамтлагийн жүжигчид “Шариктай акробат ”   Алтан цом.
    24. 2019-Франц улсын Олон улсын циркчдийн тэмцээнээс “Circus 21” хамтлагийн жүжигчид “Шариктай акробат ”   Мөнгөн цом.
    МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ - Сэвжидийн Сүхбаатар
    МУ-ын Ардын багш,МУГЖ, профессор - Гарамын Долгорсүрэн
    МУ-ын Ардын жүжигчин,МУГЖ, хүндэт профессор - Дунжаагийн Нанжид
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Далхжавын Лхасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балганы Гүрбазар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Дэжидийн Чалхаажав
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Балдангийн Алтанцэцэг
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Наваанлувсангийн Энхтуяа
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Го.Бадарч
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Чангаагийн Даваасүрэн
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Нямбалбарын Оюун
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатар
    Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн А Назгуль
    Монгол улсын Гавъяат багш Чүлтэмсүрэнгийн Жаргалсайхан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Балдангийн Жавзан
    Монгол улсын Гавъяат жүжигчин Норовын Баатар
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шатарын Цэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Батсуурийн Цэрэннадмид
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Алтангэрэл
    Монгол улсын Гавъяат жүжигчин Гунгаагийн Зоригт
    Монгол улсын Гавъяат жүжигчин Санжжавын Соёл-Эрдэнэ
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Баттуул
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шаравын Дэлгэрцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Ламжавын Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойнзонгийн Долгормаа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэгмидийн Ганзориг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Лхагважавын Батжаргал
    Монгол улсын Гавъяат жүжигчин Шагдарын Одонтуяа
    Монгол улсын Гавъяат жүжигчин Цэндийн Алтанцэцэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Чойжилсүрэнгийн Ганчимэг
    Монгол улсын Гавъяат жүжигчин Отгонтөгсийн Анужин
    АРДЫН БҮЖГИЙН ТЭНХИМ

    Бүжгийн тэнхимийн түүхээс: 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” байгуулагдсан. Тухайн үед анхны мэргэжилтэн багш нараар ЗХУ-аас бүжгийн багш Нонна Влидимировна Кузнецова урин авчирч ажилласан бөгөөд, дараа нь В.Я.Романовский бүжгийн сургалтын суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэжээ.

              Сонгодог бүжгийн жүжигчдийг бэлтгэх үйл хэрэг 1944 оны 9 сарын 1-нд 12 сурагчтайгаар эхэлсэн талаар анхны сонгодог бүжгийн багш Ц.Лувсанцэрэн дурссан байдаг.

            Харин 1957 оноос тус сургуулийн бүжгийн сургалтанд эрс шинэчлэлт орж, ЗХУ-ын бүжгийн сургалтын дэг школа, хөтөлбөрөөр анхны сонгодог бүжгийн ангид 10-12 насны сурагчдийг элсүүлэн 7 жилийн сургалтын хөтөлбөрөөр сургаж эхэлсэн нь бүжгийн жүжигчдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах чухал алхам болсон.

               1965 онд Соёлын яаманд бүжгийн урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Долгорсүрэн яамны удирдлагуудад ХБДС-ийн бүжгийн ангийн сургалтанд Монгол ардын бүжгийн сургалт явуулах, багшаар нь Д.Нанжидийг томилон ажиллуулах санал тавьснаар, 1967 оноос түүний санаачилсан ажил хэрэгжиж монгол бүжгийн бие даасан сургалт эхэлсэн.

             1967 онд Г.Долгорсүрэн тус сургуульд багшаар томилогдон, монгол бүжгийн сургалтын хөтөлбөрийг зохиох ажлыг эхлүүлэн, түүний дараахан томилогдон ирсэн И.Дамдин багш, концертмейстр З.хангал хамтран өнөөгийн сургалтын хөтөлбөрийн суурийг тавьсан билээ. Ийнхүү өнөөгийн Сонгодог бүжгийн болон, Монгол бүжгийн суурь тавигдсан билээ. 

                    Ардын бүжгийн тэнхимд  ….. анги,,….. суралцагсад хичээллэж байна. 

              Багш нарын нөр их хөдөлмөрийн үр шим нь төгсөгчдийнхээ амжилтаар хэмжигддэг бөгөөд, өнөөгийн Монголын бүжгийн урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлж буй шилдэг төгсөгчдөөрөө бид бахархдаг юм.

    СОНГОДОГ БҮЖГИЙН ТЭНХИМ

    Бүжгийн тэнхимийн түүхээс: 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын тушаалаар “Театрын дэргэдэх уран сайхны сургууль” байгуулагдсан. Тухайн үед анхны мэргэжилтэн багш нараар ЗХУ-аас бүжгийн багш Нонна Влидимировна Кузнецова урин авчирч ажилласан бөгөөд, дараа нь В.Я.Романовский бүжгийн сургалтын суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэжээ.

              Сонгодог бүжгийн жүжигчдийг бэлтгэх үйл хэрэг 1944 оны 9 сарын 1-нд 12 сурагчтайгаар эхэлсэн талаар анхны сонгодог бүжгийн багш Ц.Лувсанцэрэн дурссан байдаг. 

            Харин 1957 оноос тус сургуулийн бүжгийн сургалтанд эрс шинэчлэлт орж, ЗХУ-ын бүжгийн сургалтын дэг школа, хөтөлбөрөөр анхны сонгодог бүжгийн ангид 10-12 насны сурагчдийг элсүүлэн 7 жилийн сургалтын хөтөлбөрөөр сургаж эхэлсэн нь бүжгийн жүжигчдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах чухал алхам болсон.

               Уран сайхны сургуулиас Монгол улсын Консерватори болж өнөөг хүрэхдээ, 42 удаагийн төгсөлтөөр 690-ээд мэргэжлийн бүжгийн жүжигчдийг бэлтгэн гаргаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн түүхтэй.

              Сонгодог бүжгийн  …. ангид …………… оюутан сурагчид суралцаж байна. 

     

    ЦИРКИЙН ТЭНХИМ

          Циркийн сургууль нь 1940 оноос эхлэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл циркийн урлагийн бүрэн дунд боловсрол, коллежийн дипломтой мэргэжилтнийг жүжиглэх онол, авьяас, урлагийн мэдлэг, дадал, ур чадварыг шинжлэх ухааны үндэслэлтэй суралцуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжтай мэргэжлийн өндөр зэрэглэлийн жүжигчин, уран бүтээлч боловсон хүчин бэлтгэн ирсэн. Монгол улсын хэмжээнд циркийн жүжигчин бэлтгэдэг ганц сургууль юм.

     МЭРГЭЖЛИЙН БАГШ:      

    • Циркийн урлагийн мэргэжилтэн багш 15
    • Циркийн урлагийн найруулагч 1
    • Аюулгүй техникч 2
    • Шабито мастер 3

    БАГШИЙН УР ЧАДВАР. 

                    Хүндэт профессор – 3

                     Дэд профессор – 1

                    Зөвлөх багш – 3

                    Доктор багш – 

                    Магистр багш – 8

                    Бакалавр багш – 8

     ХИЧЭЭЛЛЭХ  АНГИ, КУРС:  

    6 – 8 анги /  Ерөнхий боловсрол

    9 – 12 анги / Мэргэжлийн боловсрол

    1 – 4 курс / Бакалаврын боловсрол

     ЭЛСЭЛТЭНД ХАМРАГДАХ АНГИ:   6-8-р ангиас 

     СУРАЛЦАХ НИЙТ ХУГАЦАА:  7 жил

    ЦИРКИЙН ТЭНХИМИЙН АМЖИЛТ. 

    • 2013 онд Шилдэг тэнхим 
    • 2020 онд Манлайлагч тэнхим 
    © 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.