Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургууль нь хөгжим судлах, дадлагажуулах чиглэлээр дээд түвшний сургалтыг зохион байгуулж, хөгжмийн мэдлэгийг хүмүүнлэг судалгаа болгон төлөвшүүлэхийг эрмэлздэг. Сургууль нь хөгжмийн судалгааг бүх талаар дэмжиж, сурагч, багш нарт уран бүтээл хийх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжоор хангаж өгдөг. Манай сургууль нь хөгжмийн соёлыг хадгалан хөгжүүлэхэд болон нийгэм рүү хандсан үйл ажиллагаа, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хичээдэг. Орчин үед хурдацтай хөгжиж буй хөгжмийн чиг хандлага, шинж чанарыг хүлээн зөвшөөрч, манай сургууль нь хөтөлбөр, дүрэм журмаа үнэлэх, эрхэм зорилгодоо хүрэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлдэг.
Төгөлдөр хуурын (оюутан, сурагчдын төгөлдөр хуур хөгжмийг хөгжимдөх ур чадвар, техник, арга барилыг сайжруулан хөгжмийн урлагийн талаарх мэдлэг олгох, улмаар гоцлон хөгжимдөх, хамсран болон хамтран хөгжимдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх), Утсан хөгжмийн (Хийл, альт, виолончель, контрбасс гэсэн дөрвөн төрлийн хөгжмийг ганцаарчилж заах, утсан хөгжмийг хөгжимдөх ур чадвар, гоцлон хөгжимдөх, багш, хөгжимчнийг бэлтгэх, оркестр, ансамблийн хичээлээр сургалт явуулах), Үлээвэр, цохивор хөгжмийн (модон ба гуулин үлээвэр, цохивор хөгжмийн 10 гаруй төрлийн зэмсгүүдийг эзэмших, хөгжимдөх ур чадварыг хөгжүүлэх, гоцлооч, багш, хөгжимчнийг бэлтгэх, оркестр, ансамблийн хичээлээр сургалт явуулах) гэсэн 3 үндсэн тэнхимтэй. Төгөлдөр хуурын тэнхим дотроо Ерөнхий төгөлдөр хуур, Цөөхүүл хөгжим (суралцагсдын уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллах чадвар, бие биенийгээ сонсож хамтран хөгжимдөх, концертмейстр багшийг бэлтгэх, бусад мэргэжлээр сурч байгаа суралцагсдад төгөлдөр хуур хөгжмийн анхан болон дунд шатны мэдлэгийг олгох, багаар хамтарч ажиллахад сургах) гэсэн хоёр нэгдэлтэй. Манай сургууль нь Мэргэжлийн Урлагийн байгууллагын боловсон хүчний 70-80% бэлтгэн төгсгөж байна.
Монгол Улсын Консерваторийн эрхэм зорилгын дагуу манай сургууль нь үндэсний болон гадаадын их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд олон талт байдлыг хадгалан багш оюутан солилцоог дэмжихийн зэрэгцээ, Монголын шилдэг уран бүтээлч, хөгжимчдийг бий болгохоор зорилт тавин ажилладаг.
Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн Онцлох алдартнууд:
Монгол Улсын Гавьяат багш – 6, Гавьяат жүжигчин -1, Дэд профессор, Хүндэт профессор -22 багш Үүнд:
-Багш нар нь ур чадвараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж их дээд сургуулиудад урилгаар нээлттэй хичээл явуулах болон өндөр зэрэглэлийн уралдаануудад шүүгчээр уригдан ажилладаг.
-Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан, С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуурчид, чавхдаст хөгжмийн хөгжимчдийн улсын уралдаан, Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаан зэрэг олон улсын болоод улсын чанартай уралдаан, конкурсыг тогтмол зохион байгуулдаг болоод байна.
-Ф.Шопен,Ч.Чулууны нэрэмжит уралдааны шагналтнууд болох Ч.Бэхбат, Н.Ичин,Г.Тамир, Ганбаатар нар нь олон улсын мэргэжлийн байгууллагуудад эх орныхоо нэрийг гарган нэр төртэй ажиллаж байна.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас жил болгон зохион явуулдаг “Мөнгөн мод”-ны эзнээр 2017 онд Б.Бат-Эрдэнэ шалгарсан.
-Монгол Улсын Соёлын элчээр Д.Мэндмаа, С.Саянцэцэг 2019 онд томилогдсон
-Б.Бат-Эрдэнэ Олон улсын конкурсны шагналтай, ОХУ-д зохиогддог “А” зэрэглэлийн П.И.Чайковскийн нэрэмжит 16-р уралдааны “ Шилдэг концертмейстр”номинацид шалгарсан.
-Италийн дэлхийн коллежид манай сургууль анх удаа 10н жилийн хгацаанд нийт 10 гаран сурагчдыг 11-р ангиас нь явуулж сургасан.Эдгээр сурагчид нь онцсайн сурсныхаа хүчинд ОУ-н конкурсанд бүгд амжилт гарган оролцож байсан.
Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 200 гаруй өсвөрийн хөгжимчид АНУ, ОХУ, Итали, Чех, Франц, Испани, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 20 гаруй улсуудад зохион байгуулагддаг олон улсын уралдаануудаас Гран-При, тэргүүн болон дэд байруудыг тогтмол эзэлж байна. Уралдааны амжилтуудаас дурьдвал:
Төгөлдөр хуурын тэнхим
2015-2016 он
–2017-2018 он
2018-2019 он
Дотоодын чанартай:
–2014-2015 он
–2015-2016 он
-2017-2018 он
-2018-2019 он
ЕТХНэгдэл
2015-2019 он
2017-2018он
БНСУ-д болсон Олон Улсын Өсвөрийн Төгөлдөр хуурчдын Анхдугаар
Утсан хөгжмийн тэнхим
2015-2016 он
2016-2017 он
Хийл:
Виолончель,Альт :
2017-2018 он
БНЧех улсын Усти над Орлици хотод зохиогддог Косианы нэрэмжит 60 дахь уралдаанд
Хийл, альт, виолончель
Итали Фермо А.Постаккинийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн 25 уралдаанд
АНУ Нью-Йорк хотод зохиогддог Крешендо уралдаанд
Бельги “Grumiaux ” уралдаан
УХТ-ийн “Талант ”уралдаанд
БНЧех улс ын Хераны нэрэмжит олон улсын өсвөрийн виолончельчдийн уралдаанд
БНЧех улсын Усти над Орлици хотод зохиогддог Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн 61 дахь уралдаанд
2019-2020 он
2020.01 сард Испаний Уэска хотод зохиогдсон Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас:
2020.01сард АНУ-н Крещендо уралдаанд виолончель хөгжмөөр:
2020.02.18 ХБНГУ- өсвөрийн хийлчдийн уралдаанд 3 сурагч амжилттай оролцсон.
2020.02сард ОХУ, С.Рахманиновын нэрэмжит 2-р уралдаанд нийт 6 сурагч оролцсоноос:
2020.09 сард Б.Сметанагийн нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын цахим уралдаанд СХМС-н төгөлдөр хуурын тэнхмийн 6 сурагч оролцсоноос:
2020-2021 он
2021 оны 2-р хагаст ОУ-ын уралдаанд оролцсон байдал:
Төгөлдөр хуурын анги анх 1957 оны 9 сарын 12-нд нээгдэхэд зөвлөлтийн мэргэжилтэн С.Ипатов, В.Сафронов, Чорнак, Н.Шкребтиянко нар багшаар, Ж.Пүрэвдаваа, Ерөө, А.Сосор, Д.Долгорсүрэн нар туслах (ассистент) багшаар ажиллаж байжээ. Монголын анхны дээд боловсролтой төгөлдөр хуурч нь Гончигсумлаагийн Эрдэнэчимэг юм. У.Цэцэгмаа, Т.Цолмон, Л.Замбага, Ш.Занаа, С.Тунгалаг нар ЗХУ-д дээд мэргэжил эзэмшин төгсч ирснээр үндэсний боловсон хүчнээс бүрдсэн мэргэжлийн тэнхимийн үндэс тавигджээ. Тус тэнхим бакалаврын зэрэгтэй анхны төгсөлтөө 2007 онд хийсэн ба Магистрын зэргийн сургалтаа 2018-2019 оны хичээлийн жилээс эхэллээ.
Одоо тус тэнхим ОХУ, АНУ, Итали, Франц, Польш, Герман, Болгар зэрэг улсад дээд мэргэжил эзэмшсэн 1 доктор, Консерваторийн хүндэт профессор – 6, дэд профессор – 3, 25 магистр багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тэнхмийн эрхлэгч Т.Нямсүрэн
Утсан хөгжмийн тэнхим 1954 онд анх байгуулагдаж, эдүгээ нийт 200-иад оюутан сурагч, 23 багштай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хийл, альт, виолончель, контрбасс гэсэн дөрвөн төрлийн хөгжмийг ганцаарчилж заахаас гадна оркестр, ансамблийн хичээлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Анх зөвлөлтийн мэргэжилтэн М.Смирнов, А.Боронин, монгол багш Ж.Чулуун, С.Жамьян, Д.Дарьзав, Б.Алимаа, Х.Цэцгээ, А.Лхамсүрэн ,С.Чадраа, Х.Дариймаа нар хичээл зааж байжээ. Гадаад орнуудад хөгжмийн дээд боловсрол эзэмшсэн анхны үндэсний мэргэжлийн хөгжимчид УГЗ Ч.Чинбат , МУГБ Л.Алтанцэцэг , УГЗ Н.Бүтэнбаяр нар 1976 оноос ирж багшилж эхэлжээ. Манай төгсөгчид АНУ-ын Иелийн их сургууль, Бостон , Швед, Герман, Итали, ОХУ-ын хөгжмийн дээд сургуулиудад амжилттай суралцан бакалавр, магистрын зэрэгтэйгээр төгсч ирж, төрөлх сургуульдаа багшилж байгаа нь бидний бахархал юм.
Тэнхимийн эрхлэгч: Э.Энхцэцэг
Үлээвэр Цохивор хөгжмийн тэнхим нь одоогоор 10 үндсэн багш, 3 зөвлөх багш, 8 цагийн багшийн бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус тэнхим нь цохивор хөгжим, үлээвэр хөгжмийн 9 мэргэжлээр /флейта, гобой, кларнет, фагот, саксафон, валторн, труба, тромбон, туба/ мэргэжлийн сургалт явуулдаг бөгөөд монгол улсынхаа мэргэжлийн урлагийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд тэнхмийнхээ үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.
Тус тэнхим нь суурь боловсролоос эхлээд гоцлол хөгжимчин, найрал хөгжмийн гоцлол хөгжимчин, цөөхүүл гоцлол хөгжимчин, багш мэргэжлээр бакалавр, магистрын шатны сургалт явуулдаг бөгөөд хөгжимчин тус бүр найрал хөгжим, цөөхүүл хөгжимд өөр өөрийн тоглох хэсэгт ганцаар ажилладаг онцлогтой тул гоцлол хөгжимчний чадвар эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Иймээс тус тэнхимийн багш нар өөрсдийн сурагч оюутнуудаа олон улсын түвшинд хүрсэн шилдэг боловсон хүчин болгох өндөр зорилт тавьж ажилладаг юм.
Тэнхимийн эрхлэгч: Д.Дармаа
Ерөнхий Төгөлдөр Хуурын Тэнхим анх 1968 оны 9-р сарын 1-нд ЕТХ-ийн нэгдэл нэртэйгээр байгуулагдсан бөгөөд эдүгээ Монгол Улсын Консерваторын дуулаач, утсан хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим болон бүжиг, циркийн ангийн оюутан сурагчдад төгөлдөр хуур хөгжмийн хичээл зааж байна. Сургалтын үндсэн зорилго нь оюутан сурагчдын төгөлдөр хуур хөгжим тоглох ур чадвар, техник арга барилыг сайжруулан хөгжмийн урлагийн талаарх мэдлэг олгох, улмаар гоцлон хөгжимдөх, хамсран болон хамтран тоглох чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино. Анх ерөнхий төгөлдөр хуурын сургалтыг ЗХУ-аас уригдаж ажиллаж байсан мэргэжилтнүүд болох Н.Б.Козина, Л.Павловна, Пучинский, Л.П.Ценд, Угараова болон тэнхимийн ахмад багш Ж.Пүрэвдаваа /СТА/, А.Сосор /БТА/ Д.Долгорсүрэн /СТА/ нар явуулж байжээ. ЗХУ-д мэргэжлийн дээд боловсрол эзэмшсэн төгөлдөр хуурчид 1970 оноос төгсгөн ирж, багшлах мэргэжлийн үндэсний боловсон хүчин оюутан сурагчдад төгөлдөр хуур тоглох арга барил, ур чадвар, дадлыг эзэмшүүлж эхэлсэн байна. Одоо нийт 11 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд үндсэн 7, зөвлөх 1, цагийн 3 багштайгаар дунд боловсролын болон коллеж, бакалаврын мэргэжлийн оюутан сурагчдад ерөнхий төгөлдөр хуурын хичээлийг зааж байна.
Нэгдлийн ахлагч Б.Мөнхжаргал
Цөөхүүл Хөгжмийн Нэгдэл нь 2003-2018 он хүртэл бие даасан тэнхим болон сургалтын үйл ажиллагаагаа хийж байсан бөгөөд 2019 оноос эхлэн МУ-н Консерваторийн Цөөхүүл Хөгжмийн Нэгдэл болон өөрчлөгдсөн юм. 2003 онд ХБК-ийн анхны бакалаврын сургалтыг төгөлдөр хуур болон үлээвэр хөгжмөөр эхлүүлэхэд тусдаа Цөөхүүл Хөгжмийн Тэнхим анх байгуулагдаж байсан түүхтэй. ЦХН харьцангуй залуу нэгдэл бөгөөд суралцагсдийн уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллах чадвар, бие биенийгээ сонсож хамтран хөгжимдөх, хамтарч ажиллаж сурахад ихээхэн нөлөө үзүүлдэгээрээ онцлог юм. ЦХН (ЦХТ) нь үндсэн болон цагийн багш нараа тоглоочийн өндөр ур чадвартай багш нараар бүрдүүлдэг бөгөөд ид тоглож уран бүтээлээ туурвиж байгаа залуу болон дунд үеийн болон эх орондоо мөн олон улсад үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн гавъяа шагналтай багш уран бүтээлчид хичээл зааж олон талийн өргөн мэдлэг чадвараасаа оюутан сурагчидтайгаа хуваалцаж зааж сургадаг, хамтран тоглодог нь бидний бахархал билээ.
Нэгдлийн ахлагч Н.Мөнхтуяа