СУРГАЛТ

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Монгол улсын Консерватори нь 2003 оноос Бакалаврын хөтөлбөрөөр нийт 34 мэргэжлээр, 2017 оноос Магистрын  хөтөлбөрөөр 9, докторын 1 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Хөгжлийн тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Суралцагчдад чанартай боловсрол олгох ·         Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанартай зохион байгуулах

·         Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, сургалттай холбоотой мэдээ тайлан гаргах,

·         Сургалтанд удирдлага мэдээллийн систем үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, сайжруулах

·         Хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх

·         Ахисан түвшний сургалтыг өргөжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх

Дотоод чанарын баталгаажилт хийх механикмыг бүрдүүлэх ·         Төгсөгчдийн мэргэжлийн ур чадварт үнэлгээ хийх

·         Сэтгэл ханамжийн судалгааг тогтмолжуулах

·         Хөтөлбөрийн шинэчлэл хийх

Багшийн хөгжлийг дэмжих ·         Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих

·         Багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх

·         Гадаадын их дээд сургууль, консерваторитой багш солилцоо хийх

Оюутны хөгжлийг дэмжих ·         Цахим номын сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх

·         Оюутны хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих

·         Уран бүтээлч оюутны клубын үйл ажиллагааг дэмжих

·         Гадаадын их дээд сургууль, консерваторитой оюутан солилцоо хийх

·         Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх

 

Сургалтын бодлого зохицуулалтын газрын бүрэлдэхүүн

Дарга И.Ариунаа /Ph.D/

Мэргэжлийн сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Сэлэнгэ

Мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ

Бакалаврын сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Энхтүвшин

Хаяг, холбоо барих:

Монгол улсын Консерваторийн хичээлийн 1-р байр, 116 тоот

Утас:  70110527