СУРГАЛТ

                                 Төрөлжсөн сургалттай ЕБС-ийн ЭЛСЭЛТ  

  1. Монгол улсын консерваторийн ЕБС-ийн 1-р ангид Сонгодог хөгжим /төгөлдөр хуур, чавхдаст хөгжим/, 6-р анги /, Үндэсний хөгжим /нумт, товшвор, үндэсний үлээвэр/, үлээвэр цохивор хөгжим /, 8-р ангид Бүжиг /сонгодог болон ардын бүжиг/, Циркийн жүжигчний мэргэжлээр тус тус элсэлт авна.
  2. Бүжиг /сонгодог болон ардын бүжиг/, Циркийн мэргэжлийн элсэлт нь 2 жил тутам 1 удаа явагдах ба тухайн жилд зарласан байдлаар явагдана.
  3. Монгол улсын консерваторийн  захирлын тушаалаар элсэлтийн хяналтын тоог  батална.
  4. Монгол улсын консерваторийн Сонгодог хөгжмийн /төгөлдөр хуур, чавхдаст хөгжим/ мэргэжлээр элсэн суралцагч нь 12 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  5. Монгол улсын консерваторийн сонгодог хөгжим /үлээвэр цохивор хөгжим/, үндэсний хөгжим /нумт, товшвор, үндэсний үлээвэр/ мэргэжлээр элсэн суралцагч нь 7 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  6. Монгол улсын консерваторийн сонгодог бүжгийн мэргэжлээр элсэн суралцагч нь 7 жил, ардын бүжгийн мэргэжлээр элсэн суралцагч нь 5 жил тус тус суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  7. Монгол улсын консерваторийн циркийн жүжигчин мэргэжлээр элсэн суралцагч нь 5 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
  8. Сонгодог хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн төрлөөр шалгуулагч нь:

– бие эрхтний тохиромж

– энгийн ритм

– сонсгол

– хөгжмийн тогтооцын шалгалт өгнө.

  1. Бүжгийн мэргэжлээр шалгуулагч нь:

– биеийн галбир

– өлмий /баруун ба зүүн хөл/

– уян хатан чанар /урагш, хойш/

– сунгалт / урагш, хажуу тийш, хойшоо/

– тэлэлт /выворотность/

– үсрэлт гэсэн үзүүлэлтээр шалгалт өгнө.

  1. Элсэлтийн шалгалтыг 3 үе шаттай зохион явуулна.