
Төрөлжсөн сургалттай ЕБС-ийн ЭЛСЭЛТ
- Монгол улсын консерваторийн ЕБС-ийн 1-р ангид Сонгодог хөгжим /төгөлдөр хуур, чавхдаст хөгжим/, 6-р анги /, Үндэсний хөгжим /нумт, товшвор, үндэсний үлээвэр/, үлээвэр цохивор хөгжим /, 8-р ангид Бүжиг /сонгодог болон ардын бүжиг/, Циркийн жүжигчний мэргэжлээр тус тус элсэлт авна.
- Бүжиг /сонгодог болон ардын бүжиг/, Циркийн мэргэжлийн элсэлт нь 2 жил тутам 1 удаа явагдах ба тухайн жилд зарласан байдлаар явагдана.
- Монгол улсын консерваторийн захирлын тушаалаар элсэлтийн хяналтын тоог батална.
- Монгол улсын консерваторийн Сонгодог хөгжмийн /төгөлдөр хуур, чавхдаст хөгжим/ мэргэжлээр элсэн суралцагч нь 12 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
- Монгол улсын консерваторийн сонгодог хөгжим /үлээвэр цохивор хөгжим/, үндэсний хөгжим /нумт, товшвор, үндэсний үлээвэр/ мэргэжлээр элсэн суралцагч нь 7 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
- Монгол улсын консерваторийн сонгодог бүжгийн мэргэжлээр элсэн суралцагч нь 7 жил, ардын бүжгийн мэргэжлээр элсэн суралцагч нь 5 жил тус тус суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
- Монгол улсын консерваторийн циркийн жүжигчин мэргэжлээр элсэн суралцагч нь 5 жил суралцаж мэргэжлийн боловсролын диплом авна.
- Сонгодог хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн төрлөөр шалгуулагч нь:
– бие эрхтний тохиромж
– энгийн ритм
– сонсгол
– хөгжмийн тогтооцын шалгалт өгнө.
- Бүжгийн мэргэжлээр шалгуулагч нь:
– биеийн галбир
– өлмий /баруун ба зүүн хөл/
– уян хатан чанар /урагш, хойш/
– сунгалт / урагш, хажуу тийш, хойшоо/
– тэлэлт /выворотность/
– үсрэлт гэсэн үзүүлэлтээр шалгалт өгнө.
- Элсэлтийн шалгалтыг 3 үе шаттай зохион явуулна.