СУРГАЛТ
  • Консерваторийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлэгийн зорилго:

Энэхүү тэтгэлэг нь Монгол улсын Консерваторийн оюутан, магистрантуудын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажил хийх, нийгэмд чиглэсэн сайн үйлсийг дэлгэрүүлэх ажлыг дэмжин урамшуулах зорилготой болно.

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

Монгол Улсын Консерваторийн оюутан, магистрантууд

Тэтгэлэгийн номинацийн төрөл:

Дараах номинацид шалгарсан оюутан бүрт нэг жилийн сургалтын төлбөр олгоно.

  • Оны шилдэг оюутан 1 /Оюутны голч дүн 3,5 /88/ ба түүнээс дээш байх, Уран бүтээл, эрдэм шинжилгээний ажил, нийгмийг соён гэгээрүүлэх ажилд оролцсон байдал/
  • Оны шилдэг уран бүтээлч оюутан 1 /тухайн онд хийсэн уран бүтээл/
  • Оны шилдэг судлаач оюутан 1 /тухайн онд хийсэн судалгааны ажил/
  • Оны шилдэг магистрант 1 / тухайн онд хийсэн уран бүтээл, судалгааны ажил/