СУРГАЛТ

МУК-н Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл нь 2020 оны 12-р сарын 01-ний өдөр нийгмийн ажилтан Ч.Мягмарын удирдлага дор шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд өдгөө зөвлөлийн даргаар 12а ангийн сурагч С.Намуун, дэд даргаар 12а ангийн сурагч Г.Цэрэнчимэг нар ажиллаж байна.

Манай зөвлөл нь 6-12р ангийн 28 бүлгийн ангийн дарга нар болон үндсэн болон туслах 22 гишүүд буюу нийт 50 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

БИДНИЙ ЗОРИЛГО:

Бүх зүйлс цахимжиж байгаа энэ цаг үед илүү бүтээлчээр суралцаж, сургуулийн сурагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч гээд бүх хүнд цахим, онлайн хэлбэрээр зөв, эерэг аргаар өөрсдийн дуу хоолойг хүргэх, 21-р зууны манлайлагч шилдэг удирдагч иргэд болохын төлөө өсвөр үеийнхнийгээ үлгэр дууриалалтай удирдан чиглүүлэхэд оршино.

MSC Student Council