СУРГАЛТ

МУК-н хөвгүүдийн зөвлөл
Мук-н хөвгүүдийн зөвлөл буюу MSC boys union club нь 2022 оны 3р сарын 10ны өдөр нийгмийн ажилтан Ч.Мягмар багшийн санаачлагаар байгуулагдаж 3р сарын 15ны өдөр гишүүд болон дарга нар тэмдэг,үнэмлэхээ авсанаар бидний үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн.Зөвлөлийн даргаар 9в ангийн сурагч Д.Алтан-Эрдэнэ дэд даргаар 9в ангийн сурагч С.Санчир нар ажиллаж байна.
Бүрэлдэхүүн:
Одоогоор зөвлөл маань үндсэн 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд туслах гишүүдийн элсэлт амжилттай явагдаж байна.

Бидний зорилго: Хөвгүүдийг манлайлан зөв, хариуцлагатай, эерэг хүмүүжилд уриалан шинийг санаачлагч бие даасан иргэн төлөвшүүлэхэд оршино.

MSC-Boys-Union Club

 

© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.