1.Хосолсон сургалтын элсэлтийн бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 27-ныг дуустал 09:00-17:00 цагт явагдана.
2.Бүртгүүлэгч нь журамтай танилцан элсэлтийн бүртгэлийн материалуудаа conservatory0601@gmail.com, academic_affair@conservatory.edu.mn имэйл хаягаар /Хавсаргах материалуудаа .pdf болгох/ илгээнэ.
3. Шалгалт 2024 оны 10-р сарын 28-аас 10-р сарын 30-ны өдрүүдэд явагдана.
– Элсэн суралцах мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан, 30-с дээш насны уран бүтээлчдийг бүртгэнэ.
– Дипломын болон Бакалаврын боловсролтой байх
2.Консерваторд элсэхээр бүртгүүлэгч нь 1 ба түүнээс дээш хөтөлбөрт зэрэг бүртгүүлж ур чадварын шалгалт өгч болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.
3.Бүртгүүлэгч нь дараах материалыг авч ирж бүртгүүлнэ.
Үүнд:
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
– Хоёр дахь дээд боловсрол эзэмшсэн бол диплом /эх хувь/, нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, хуулбарын хамт–3х4 хэмжээтэй зураг 2 хувь /сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх/
– Хөгжмийн мэргэжлээр элсэгчид нь мэргэжлийн диплом, хуулбарын хамт
– Элсэлийн бүртгэлийн хураамж 50000 төгрөгийг Төрийн сангийн 100900015040 дансанд тушааж баримтаа авчирна. Гүйлгээний утга дээр овог, нэр, регистр, элсэх мэргэжлийг бичнэ.